Wednesday, April 10, 2013

ВИЗУАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ТУХАЙД...


Туйлбартай байх чадвар 

 

   Визуал сэтгэлгээтэй хүн өөрт тулгарч болох ямар ч саад бэрхшээлийг тоолгүй тууштай, туйлбартай байж чадах чанар нь түүний амжилтанд хүрэх арга зам гэдгийг ойлгодог. Түүхэнд нэрээ үлдээсэн зохион бүтээгчид, суутнууд гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Учир нь тэд өөрсдийн санааг батлахын тулд өөртөө байгаа зүйлээ золиослоход ч бэлэн байсан. Тэд бусдаас онцгойрох ухаантай,  авьяастайдаа биш , эхэлсэн зүйлдээ тууштай байж, өөрийн сониуч зан, төсөөлөлдөө тулгарах бэрхшээлийг даван туулж чадсанд байгаа юм.  Бүтээлч сэтгэлгээтэй хүн тодорхой хугацаанд хийж байгаа зүйлдээ туйлбартай байж чадвал асуудлыг бүтээлч, өвөрмөц байдлаар шийдэж болно гэдгийг ойлгосон байдаг.

  СанааЧлагатай байдал 

 

     Визуал сэтгэлгээтэй хүн өөрийн зорилгодоо хүрэх гэж санаачилга гаргадаг. Асуудлаас шантрахын оронд тухайн асуудалд тохирох оновчтой шийдэл, үр дагаврыг тооцохыг хичээж  ажилладаг. Энэ үйлдэл намайг зорилгоо биелүүлэхэд дөхүүлж байна уу, эсвэл бүр холдуулж байна уу гэдэг асуултыг өөртөө байнга тавьдаг.  Энэ асуултын хариулт нь түүний анхаарлыг гол зүйл рүү нь, түүний үйлдлийг хамгийн чухал үйл ажиллагаа, хожим үр дүнд хүрэх даалгаварт нь  чиглүүлж өгдөг

 

  Туршиж Үзэх

 

     Визуал сэтгэлгээтэй хүн  туршилтаар өөр өөр хувилбарт хүрч байгаа эрдэмтний адил аль болох олон өөр санаа, төлвийг олж авахын тулд урьдчилан таамаг дэвшүүлдэг.  Энэ нь эрсдэлтэй, алдаанд хүргэж болно. Гэхдээ боломжийг нэмэгдүүлэхэд тустай болохоор үйлдэл нь чухал юм. Туршилтын эхний алхам нь оюун ухаанаа төгс төгөлдөр болгох сургаалиар солигдож, мэдээ сэлт, тоо баримт  нь түүнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх тодорхой санаанд хүргэдэг. Тэрээр энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд зохион байгуулах чадвартай, үргэлж төгс байх эрмэлзэлтэй, сэтгэлгээний өндөр стандартыг хүлээн зөвшөөрдөг, байдлыг тодорхойлж дараагийн хэд хэдэн нүүдлийг харсан байдаг шатрын их мастерийн үндсэн чадварыг хөгжүүлэх ёстой гэдгийг ухамсарладаг.  

No comments:

Post a Comment